Showing posts with label Review. Show all posts
Showing posts with label Review. Show all posts

Saturday, January 24, 2015

The Theory of Everything

Стивен Хаукинг (Stephen Hawking) гэх энэ эрдэмтэнийг мэдэхгүй хүн ховор болов уу. Миний хувьд түүний бичсэн “Цаг хугацааны товч түүх” болон Universe in a Nutshell гэх номнуудыг уншиж байсан ба та нар ч бас уншиж байсан гэдэгт итгэлтэй байна. Хаукинг Кембрижийн их сургуульд математикийн тэнхимийн проффесор байсан бөгөөд квантын татах хүчний онол болон хар нүхний талаарх олон янзын шинжилгээ судалгаа хийж тухайн салбарт гаргасан онол болон ололтоороо хүн бүхний танил болсон билээ. Харамсалтай нь энэ их мэдлэг чадвар үнэгүй ирсэнгүй бөгөөд Хаукинг мэдрэл-булчингийн сулралын маш ховор өвчтэй нь оншлогдсон бөгөөд эд залуу цагаас хойш өвчин нь даймжирсаар бие нь бүрэн мэдээгүй болжээ.

 

Энэхүү кино нь Профессор Хаукинг-н амьдралын замналыг харуулсан бөгөөд өөрийн ховор тохиох өвчинтэй тэмцэж, хүсэл зорилгоо хаяхгүйгээр эцсийн үзэхээр зориглон тэмцэж байгааг бидэнд үзүүлэхээр зорьжээ. Зарим талаар  Жон Наш-н талаарх “A BEAUTIFUL MIND” кинотой ихээхэн төстэй харагдаж болох юм. Хэрэв та “A BEAUTIFUL MIND” кинонд дуртай бол энэхүү киног үзэх л хэрэгтэй. 2015 оны ОСКАРЫН наадамд шилдэг кино, гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин, гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчэн ба бусад 2 төрөлд нэр дэвшиж буй.

Жүжиглэлтийн хувьд энэ оны хамгийн шилдэг хэмээн олон тооны кино критикүүд үзэж байгаа бөгөөд миний хувьд ч санал нийлж байна. Хамгийн сүүлд Ахмад Флиппс гэх кинонг үзээд л Том Ханкс-г ямар гайхалтай жүжиглээ вэ хэмээн бишэрч байж билээ. Харин энэ удаа Эдди Редмайне-н (Eddie Redmayne) жүжиглэлт намайг дахин дуу алдуулж чадсан юм.

HOW TO GET AWAY WITH MURDER

 

Ойрын хугацаанд, шалгалт шүүлэг гээд зав зай муутай ганц сериал ч тухтай үзэлгүй уджээ. Гэвч, энэ их хичээл номийн хажуугаар яаж ийж байгаад “ЯАЖ ХҮН АМИНЫ ХЭРГЭЭС МУЛТРАХ ВЭ" гэх сериал үзээд амжчихлаа. Дөнгөж эхний улиралын 9 анги л гарсан байгаа учир хөөж барьж авхад нэг их хэцүү биш болов уу.

DAMN! IT’S SO DAMN GOOD!!!

Нэг бодлоор хуульч эсвэл өмгөөлөгч болоогүйдээ баярлах, гэвч бас дотроос минь маажсан, өөрийгөө өмгөөлөгчөөр төсөөлөх тэр мөч.  Ерөнхийдөө сериал маань хуулийн сургуулийн хэсэг бүлэг оюутан болон гайхалтай чадвартай хуулийн проффесор, эрүүгийн хэргийн өмгөөлөгч Анализе Китенг (Annalise Keating)дээр төвлөрөн өрнөх болно.  Анализе, өөрийн оюутнууддаа Эрүүгийн хууль буюу өөрийнх нь хэлдэгээр “ЯАЖ ХҮН АМИНЫ ХЭРГЭЭС МУЛТРАХ ВЭ" гэх хичээл ордог бөгөөд жил бүр хамгийн шилдэг цөөн тооны оюутныг сонгож өөрийн фирмдээ ажилуулдаг ба энэ жил ч энэхүү уламжлалаа баримтлан хэсэг оюутнуудыг сонгосон нь энэхүү сериалын эхлэл байлаа.

СПОЙЛЕР АЛЕРТ

СПОЙЛЕР АЛЕРТ

СПОЙЛЕР АЛЕРТ