Showing posts with label Зураг. Show all posts
Showing posts with label Зураг. Show all posts

Tuesday, January 27, 2015

Шинэхэн Индиана Жонес: Крис Прат (Chris Pratt) RUMOR

 

download

2013 онд Индиана Жонесийн эрхийг Парамоунт студиэс Дисней худалдан авсан бөгөөд энэхүү кино урлагийн нэгэн гайхалтай бүтээлийг дахин дэлгэцэнд амьлуулахаар зорьж буй ажээ. Албан ёсны мэдэгдэл гараагүй ч гэсэн, олон тооны интертайнмент сайтууд  “Дисней компани” Крис Прат-г алдарт архелогч Индиана Жонесд дүрд тоглуулахаар  сонирхож байгааг мэдээлжээ. Энэхүү цуурхал нилээдгүй урт хугацааны өмнө эхэлсэн ч ойрын үед Дисней үнэхээр Пратыг сонирхож байгаа бололтой.

Крис Прат, Сансарын хамгаалагчид (Guardians of the Galaxy) киноны гол дүрийг бүтээснээрээ бидэнд танил болоод байгаа билээ. Үүнээс өмнө Parks and Recreation гэх Америкийн телевизийн сериалаар олонд танигдаад байсан юм. Одоогийн байдлаар тэрээр Журассикийн Ертөнц (Jurassic World) кинонд гол дүрийг бүтээж байгаа юм.

Цуурхалтай холбогдуулан, кино сонирхогч фэнүүд Крис-г Индиана Жонес-р төсөөлж Фотошопджээ. Миний бодлоор (зурагнаас хархад) мань хүн энэ дүрд гайхалтай тохирох юм шиг.

Monday, January 26, 2015

ЭММА ВАТСОН Белле-н Дүрийг бүтээхээр боллоо. Араатан ба гоо бүсгүй (Beauty and the beast)

 

Emma-Watson-as-Belle-disney-princess-24024254-500-332

Дисней студи Эмма Ватсон Беллийн дүрийг бүтээхээр болсоныг албан ёсоор зарлалаа. Хэдий албан бус байсан ч гэсэн Эмма-г энэхүү дүрийг бүтээх гэж байгаа гэсэн шуум аль эртнээс гараад байсан юм. 1991 оны алдарт хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн энэхүү бүтээлийг The Twilight Saga: Breaking Dawn-г найруулсан Билл Кондон (Bill Condon) гардан авчээ.

Зураг авалт энэ жилийн сүүлээр эхлэхээр төлөвлөгдөөд байгаа юм байна. Эмма энэхүү дүрт хэр тохирно гэж та нар бодож байна даа.

Sunday, January 25, 2015

NOW YOU SEE ME: THE SECOND ACT

first-photo-of-the-cast-from-now-you-see-me-the-second-act1

2013 онд дэлгэцнээ гарсан “Now You See Me” киноны үргэлжлэл хэдхэн өдрийн өмнөөс эхлэн зураг авалтандаа оржээ. Жүжигчидийн зураг авалтын үеэрх анхны зураг бидэнд эл тод боллоо. Кино маань 2016 онд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа юм байна.