Fast and Furious цувралын од Таярис Гибсон, ДСИ комиксийн баатар Ногоон Дэнлүү (Green Lantern) буюу Жон Стюварт хэмээх супер баатарын дүрд тоглохоор өрсөлдөж эхэллээ. Түүнийг албан ёсоор энэхүү дүрд тоглоно гэж зарлаагүй бөгөөд тэрээр өөрийн фасебүүк болон инстаграм хуудсуудаар дамжуулан өөрийгөө маш хүчтэй сурталчилж эхэлсэн бөгөөд энэ нь нэг бол тэрээр энэхүү дүрийг авахыг ихэд хичээж байна эсвэл Варнер Бросс болон ДСИ гээс түүнтэй ямар нэг байдлаар холбогдсон байх гэсэн таамаглалыг гаргахад хүргээд байгаа юм. Юутай ч Ногоон Дэнлүүний шинэчлэгдсэн ребоот хийгдэх нь гарцаагүй бөгөөд энэхүү кинонд Гибсон гол дүрийг авч чадах эсэхийг бид харах л үлдлээ.
No comments:
Post a Comment