Showing posts with label Сериал. Show all posts
Showing posts with label Сериал. Show all posts

Friday, January 30, 2015

Шинэ трейлэр: Хаан ширээний тоглоом (Game of Thrones Season 5)

 

Надаас гадна маш олон хүн HBO-н Хаан Ширээний тоглоом сериалын шинэ улиралыг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин бидний загатнасан газар бага ч гэсэг маажин шинэ улирлын шинэ ТРЭЙЛЕР гарчээ. Бичлэгийн чанарын хувьд сайн биш ч гэсэн удахгүй Official чанартай бичлэгтэйг нь цацна бизээ. 4 сарын 12нд шинэ улиралын эхний анги цацагдахнээ.

 

 

 

Monday, January 26, 2015

X-MEN тв сериал бидэнд хүрч магадгүй

x-men

Америкийн телевизийн ФОКС суваг ИКС хүмүүсийн тв сериалийг бүтээхээр төлөвлөж байгаа бөгөөд ажлийн явц урагштай байгаа бололтой. Хэдий ИКС хүмүүсийн дүрүүдийн эрхийг Марвел эзэмшдэг ч гэсэн Фокс-н албаны хүмүүс Марвел студитай гэрээ хэлэлцээ хийгээд эхэлсэн бөгөөд тэдний ярьж байгаагаар хэлэлцээ маш эерэг үргэлжилж байгаа гэнэ.

Хэдий гэрээ амжилттай бүтэж, ИКС хүмүүсийн цуврал гарлаа гэхэд наад зах нь 2016 онд зураг авалтанд орох тул бид нилээдгүй хүлээх шаардлага гарахнээ. Ямар ч байсан Волверн-г өргөн дэлгэцнээс бус долоо хоног бүр телевизийнхаа сувгаар олж харна гэдэг гайхалтай биш гэжүү. Гэрээ хэлэлцээр амжилттай дуусаасай гэж хүлээх л үлдлээ.

Saturday, January 24, 2015

HOW TO GET AWAY WITH MURDER

 

Ойрын хугацаанд, шалгалт шүүлэг гээд зав зай муутай ганц сериал ч тухтай үзэлгүй уджээ. Гэвч, энэ их хичээл номийн хажуугаар яаж ийж байгаад “ЯАЖ ХҮН АМИНЫ ХЭРГЭЭС МУЛТРАХ ВЭ" гэх сериал үзээд амжчихлаа. Дөнгөж эхний улиралын 9 анги л гарсан байгаа учир хөөж барьж авхад нэг их хэцүү биш болов уу.

DAMN! IT’S SO DAMN GOOD!!!

Нэг бодлоор хуульч эсвэл өмгөөлөгч болоогүйдээ баярлах, гэвч бас дотроос минь маажсан, өөрийгөө өмгөөлөгчөөр төсөөлөх тэр мөч.  Ерөнхийдөө сериал маань хуулийн сургуулийн хэсэг бүлэг оюутан болон гайхалтай чадвартай хуулийн проффесор, эрүүгийн хэргийн өмгөөлөгч Анализе Китенг (Annalise Keating)дээр төвлөрөн өрнөх болно.  Анализе, өөрийн оюутнууддаа Эрүүгийн хууль буюу өөрийнх нь хэлдэгээр “ЯАЖ ХҮН АМИНЫ ХЭРГЭЭС МУЛТРАХ ВЭ" гэх хичээл ордог бөгөөд жил бүр хамгийн шилдэг цөөн тооны оюутныг сонгож өөрийн фирмдээ ажилуулдаг ба энэ жил ч энэхүү уламжлалаа баримтлан хэсэг оюутнуудыг сонгосон нь энэхүү сериалын эхлэл байлаа.

СПОЙЛЕР АЛЕРТ

СПОЙЛЕР АЛЕРТ

СПОЙЛЕР АЛЕРТ