Sunday, January 25, 2015

TOP 10: 2015 онд Хамгийн ихээр хүлээгдэж буй өргөн дэлгэцийн бүтээлүүд PART 2


5. Mad Max: Road Fury

Дэлгэцэнд гарах хугацаа: 2015.05.15
Найруулагч: George Miller
Дүрүүд: Tom Hardy, Charlize Theron, Zoë Kravitz, Nicholas Hoult
Галзуу Макс-н цуврал удаан хугацааны туршид завсарласны дараа иргэн ирж байгаа нь энэ бөгөөд фэнүүдийг удаан хугацаанд хүлээлгэж чадлаа. Үйл явдал дэлхийн сүйрэлийн дараа амьд үлдэгсэдийн 2 бүлгэмийн зөрчилдөөний дунд өрнө.
4. Jurassic World
jurassic-world-main
Дэлгэцэнд гарах хугацаа: 2015.06.12
Найруулагч: Colin Trevorrow
Дүрүүд: Chris Pratt, Bryce Dallas Howard, Judy Greer, Jake Johnson, Vincent D’Onofrio
Алдарт Журасик Парк цувралын шинэ анги дэлгэцнээ гарахаар бэлтгэж байна. Миний хувьд Журасик Парк цувралд маш дуртай байлаа. Дэлхий даяар л энэхүү цувралыг анх үзэж Динозавр гэх амьтаныг мэдэрч байсан биз. Харин энэ удаа бид энэхүү гайхалтай ертөнцөөр дахин аялах боломж олдлоо.  Үйл явдал алдарт Нублар арал дээр өрнөх бөгөөд Журасик Парк-г дахин шинэчлэн байгуулж жуулчидын хөл тасрахгүй болжээ. Гэвч, энэ бүхэн хангалттай санасгдсангү, эрдэмтэд болон Паркын удирдлага гинетикийн аргаар гаргаж авсан супер динозаврыг сул тависанаар кино маань өрнөх нээ.

3. Terminator Genisys
terminator_genisys_website
Дэлгэцэнд гарах хугацаа: 2015.06.01
Найруулагч: Alan Taylor
Дүрүүд: Arnold Schwarzenegger, Emilia Clarke, Jai Courtney, Jason Clarke
Арнолд ахыгаа дахиад нэг Т-800 терминаторын дүрийг бүтээхийг харахнээ. Мөн түүнчлэн Хаан Ширээны Тоглоом сериалын од Емилиа Кларк гол дүрийг бүтээжээ. Кино маань Терминатор францайзингийн эхний 2 ангийн үйл явдалтай холбогдож өрнөх бөгөөд “Judgement Day”-г зогсоохоор дахин оролдохнээ.
2. Avengers: Age of Ultron
the-avengers-2-age-of-ultron-logo
Дэлгэцэнд гарах хугацаа: 2015.05.01
Найруулагч: Joss Whedon
Дүрүүд: Robert Downey Jr., Chris Evans, Chris Hemsworth, Scarlett Johansson, Mark Ruffalo, Jeremy Renner, Samuel L. Jackson
Марвел Синематик Юниверсын хамгийн том амжилт бараг л алтан цом нь болох AVENGERS цувралын 2 дахь анги дэлхий дахинд агуа их хүлээлтийг өнгөрсөн жилүүдэд үүсгэлээ. Харин хэдхэн сарын дараа бид энэхүү гайхалтай инсталментийг үзэх боломжтой болох нээ. Киноны үйл явдал Тону Старк-н бүтээсэн хамгаалагч робот хяналтаас гарснаар Дэлхий Хамгийн Хүчирхэг баатрууд дахин нэгдэхээс өөр аргагүйд хүргэнэ.
1. Star Wars: Episode 7 – The Force Awakens

Дан дан дан данндан дан.
Дэлгэцэнд гарах хугацаа: 2015.12.18
Найруулагч: J.J. Abrams
Дүрүүд: Mark Hamill, Carrie Fisher, Harrison Ford, Oscar Isaac, Adam Driver, John Boyega, Daisy Ridley
Энэ бол Оддын Дайн. Бид бүгдийн хамгийн их хүлээсэн кино бол Оддын Дайн 7 байлаа. Алдарт Жорж Лукасын зохиол дахин өргөн дэлгэцэн дээр гарч бидний нүдийг хужирлахнээ. Сансар огторгуйгаар аялалж, лазерын сэлмээр байлдахыг харахыг хүсэхгүй хүн цөөхөн болов уу. Лиюк Скайвалкер дахин Жеди нарын бүлгэмийг байгуулхаар зүгтэж байх үед шинэ аюул гарч ирсэнээр тэд мөргөлдөөнд орохоос өөр аргагүй болно.

(Honorable Mentions):
James Bond Spectre : 2015.11.06
Mission Impossible:  2015.12.25
Minions : 2015.06.10
Fantastic Four: 2015.08.07

No comments:

Post a Comment