Tuesday, January 27, 2015

Шинэхэн Индиана Жонес: Крис Прат (Chris Pratt) RUMOR

 

download

2013 онд Индиана Жонесийн эрхийг Парамоунт студиэс Дисней худалдан авсан бөгөөд энэхүү кино урлагийн нэгэн гайхалтай бүтээлийг дахин дэлгэцэнд амьлуулахаар зорьж буй ажээ. Албан ёсны мэдэгдэл гараагүй ч гэсэн, олон тооны интертайнмент сайтууд  “Дисней компани” Крис Прат-г алдарт архелогч Индиана Жонесд дүрд тоглуулахаар  сонирхож байгааг мэдээлжээ. Энэхүү цуурхал нилээдгүй урт хугацааны өмнө эхэлсэн ч ойрын үед Дисней үнэхээр Пратыг сонирхож байгаа бололтой.

Крис Прат, Сансарын хамгаалагчид (Guardians of the Galaxy) киноны гол дүрийг бүтээснээрээ бидэнд танил болоод байгаа билээ. Үүнээс өмнө Parks and Recreation гэх Америкийн телевизийн сериалаар олонд танигдаад байсан юм. Одоогийн байдлаар тэрээр Журассикийн Ертөнц (Jurassic World) кинонд гол дүрийг бүтээж байгаа юм.

Цуурхалтай холбогдуулан, кино сонирхогч фэнүүд Крис-г Индиана Жонес-р төсөөлж Фотошопджээ. Миний бодлоор (зурагнаас хархад) мань хүн энэ дүрд гайхалтай тохирох юм шиг.

No comments:

Post a Comment