Monday, January 26, 2015

X-MEN тв сериал бидэнд хүрч магадгүй

x-men

Америкийн телевизийн ФОКС суваг ИКС хүмүүсийн тв сериалийг бүтээхээр төлөвлөж байгаа бөгөөд ажлийн явц урагштай байгаа бололтой. Хэдий ИКС хүмүүсийн дүрүүдийн эрхийг Марвел эзэмшдэг ч гэсэн Фокс-н албаны хүмүүс Марвел студитай гэрээ хэлэлцээ хийгээд эхэлсэн бөгөөд тэдний ярьж байгаагаар хэлэлцээ маш эерэг үргэлжилж байгаа гэнэ.

Хэдий гэрээ амжилттай бүтэж, ИКС хүмүүсийн цуврал гарлаа гэхэд наад зах нь 2016 онд зураг авалтанд орох тул бид нилээдгүй хүлээх шаардлага гарахнээ. Ямар ч байсан Волверн-г өргөн дэлгэцнээс бус долоо хоног бүр телевизийнхаа сувгаар олж харна гэдэг гайхалтай биш гэжүү. Гэрээ хэлэлцээр амжилттай дуусаасай гэж хүлээх л үлдлээ.

No comments:

Post a Comment