Wednesday, January 28, 2015

Кино сонирхогч нарын заавал мэдэх ёстой 4н Youtube суваг

 

Кино үзчихээд төгсгөл нь таалагдахгүй байна уу? Хэзээ нэгэн цагт кинон дээрээс алдаа олж харж байв уу? Таны үзсэн кино чинь учир зүйн томоохон алдаатай санагдаад байна уу? Эсвэл ямар нэг кино эсвэл дүрийн анхны түүхийг олж мэдмээр байвал та энэхүү 4н YOUTUBE-н сувгийг заавал дагаж сонирхоорой. Таньд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

1. 20130726034144!How_It_Should_Have_Ended_LogoHow it should have ended? HISHE

Энэхүү суваг нь ямар нэгэн кино фэнүүдийн бодлоор эсвэл ер нь таны сэтгэлд нийцтэйгээр, мөн хэрхэн амархан төгсөж болох байсныг богино хэмжээний анименш-р харуулдаг. Түүнчлэн кино зохиол хэрхэн нуршуу эсвэл утгагүй болсоныг хошигнон харуулдаг бөгөөд 4сая хол давсан subscribe-тай суваг юм.

  

 

 

2.watch-mojo-logo Watch Mojo

Энэхүү суваг ямар нэгэн киноны эсвэл дүрүүдийн бүтсэн түүх болон бусад кино ертөнцтэй холбоотой сонирхолтой баримтуудыг харуулдаг. Хамгийн шилдэг 10 хэмээх булантай бөгөөд кинон дээрх хамгийн шилдэг супер баатруудын тухай кино, кинон дээрх бүх цаг үеийн хамгийн инээдтэй үхэл гээд л дуусашгүй их сонирхолтой видеонуудтай.

 

 

 

3.4296314-1817119092-hones

Ямар ч киноны трэйлер киноноосоо илүү байдаг гэсэн хошигнол байдаг. Тэгвэл ҮНЭНЧ ТРАЙЛЕР бидэнд тухайн киноны трэйлер-г жинхэнэ бодит байдал дээр ямар байх ёстой байсныг харуулдаг. Бидний мэдэх БОКС оффис-н тэргүүн кинонуудын трэйлер үнэн хэрэгтээ ямархуу байх ёстой байсныг үзэхийг хүсвэл энэхүү сувгийг дагаарай.

 

 

4.maxresdefault

Ямар ч кино алдаагүй байна гэж үгүй. Харин ч энэхүү алдаа бүхнийг Киноны Нүгэл хэмээн нэрийдэх бөгөөд ямарваа нэг бүтээл дээр гарсан алдаа, скрипт-н ойлгомжгүй тэнэг байдал, жүжигчид-н ур чадваргүй байдал, логик авцалдаагүй киноны зохиол гээд л НҮГЭЛ хэмээн нэрлэж болох бүхнийг тоочин дурдаж таныг багагүй хөжгөөж чадна. Киноны Нүгэл-н залуучууд өөрсдөө хэрхэн кино найруулах бол гэсэн бодол таньд төрж магадгүй л юм.

No comments:

Post a Comment