Sunday, January 25, 2015

TOP 10: 2015 онд Хамгийн ихээр хүлээгдэж буй өргөн дэлгэцийн бүтээлүүд PART 1

 

Энэ удаа та бүхэнд 2015 онд шинээр гарах хамгийн өндөр хүлээлттэй 10н өргөн дэлгэцийн бүтээлийг танилцуулж байна. Энэхүү листийг үзэгчидийн хүлээлт болон өмнөх ангиудын (хэрэв SEQUEL бол) ашиг орлого зэрэг түлхүүр үзүүлэлтүүд дээр тулгуурлан гаргав. Хүн болгоны үзэл бодол өөр байхыг үгүйсгэхгүй.

10. Inside Out

Дэлгэцэнд гарах хугацаа: 2015.06.19
Найруулагч: Pete Docter, Ronaldo Del Carmen
Дүрүүд: Diane Lane, Amy Poehler, Bill Hader, Mindy Kaling, Kyle MacLachlan, Phyllis Smith, Lori Alan, Lewis Black

Дисней болон Пиксар анимешний хамтын бүтээл Inside Out () хэмээх энэхүү анимешн хүүхэлдэйн кино энэ жилийн хамгийн их хүлээгдэж буй бүтээлүүдийн тоонд зайлшгүй орж байна. Хэрэв таны сэтгэл болон үйл хөдлөлийг таны тархин дахь бяцхан хүмүүс удирддаг бол яах вэ? Хэрэв тэд хоорондоо санал нийлэхгүй бол ямар үр дүн гарна гэж та бодож байна? Тоглоомын түүхийн хөгжилтэй зохиол болон Пиксарын гайхалтай анименшыг хослуулсан энэхүү бүтээл Райли (Riley) гэх бяцхан охины сэтгэл хөдлөлийг бидэнд харуулахнээ.

9. The Hunger Games – Mockingjay Part 2

Дэлгэцэнд гарах хугацаа: 2015.11.20
Найруулагч: Francis Lawrence
Дүрүүд: Jennifer Lawrence, Josh Hutcherson, Liam Hemsworth, Woody Harrelson, Elizabeth Banks

Парт нэг тийм ч олон хүний сэтгэлд нийцээгүй хэдий ч энэ бол энэхүү цувралын эцсийн анги учир нэгэнт эхлүүлчихсэн цувралыг маш олон хүн дуусгахыг хүсч байгаа нь тодорхой. Эхний парт нь энэхүү анги дээр юу гарах талаар бэлтгэл ажил байсан гэхэд хэлсдэхгүй бөгөөд үүгээрээ ч олон хүний хүлээлтийг үүсгэж чаджээ.

Катнисс болон 13-р дүүргийн үлдсэн босогчид эцсийн тулаанаа Капиталын эсрэг хийхээр бэлдэж байна. Энэ бол тоглоом биш харин дайн байх юм.

 

8. Fast and Furious 7

Дэлгэцэнд гарах хугацаа: 2015.04.03
Найруулагч: James Wan
Дүрүүд: Paul Walker, Vin Diesel, Dwayne Johnson, Michelle Rodriguez

Паул Валкер харамсалтайгаар өөд болсоны улмаас 2015 он хүртэл хойшилсон энэхүү францайзингийн 7-р цуврал бидэнд хүрхэд тун бага хугацаа үлджээ. Өмнөх цувралуудын амжилт болон Паулын үхэлээс шалтгаалан энэхүү ангийн хүлээлт маш ихээр нэмэгдсэн гэж хэлж болно.

Энэ удаа Торетто-гн бүлэг  Хан-ы үхэлд буруутай Иан Шав-с өшөөгөө авхаар дахин цуглах бол Иан Шав ч гэсэн тэдэнтэй тооцоо бодохоор шулуудсан байна.

 

7. The Hateful Eight

 

 

 

 

 

 

 

 

Дэлгэцэнд гарах хугацаа: 2015.11.13
Найруулагч: Quentin Tarantino
Дүрүүд: Channing Tatum, Samuel L. Jackson, Kurt Russell, Walton Goggins

Тарантиногийн ээлжит уран бүтээл. Энэ удаа Тарантино дахин зэрлэг баруунаар оролджээ. Иргэний дайны дараа, хэсэг бүлэг Bounty Hunters (Шагналын төлөөх ангуучид) цөлийн шуургатай тааралдах бөгөөд амьд үлдэх тэмцэлийн улмаас дотроо хагаралдаж эхлэнэ.

 

6. Ant-Man

Дэлгэцэнд гарах хугацаа: 2015.06.15
Найруулагч: Peyton Reed
Дүрүүд: Paul Rudd, Evangeline Lilly, Michael Douglas

Марвел Синематик Юниверсын бас нэгэн том дуулиан шуугиан. Супер баатруудын тал дээр Марвел үнэхээр түрүүлж алхаж байгааг бид харж байгаа билээ. Энэ удаа тэд дахин нэгэн баатарыг танилцуулхаар зорьсон бөгөөд энэ бол Хүн Шоргоолж. Тэрээр өөрийн биеээ шоргоолжны хэмжээнд хүртэл жижигрүүлж чаддаг бөгөөд мөн түүнчлэн эсрэгээрээ биеийн хэмжээгээ ихэсгэж ч чадна. Марвел Комикс дээр Хүн шоргоолж маань Авержирсийн анхны гишүүдийн нэг байдаг билээ. Иймээс бидэнд дахин нэгэн Origin Story-г Марвел бэлджээ.

No comments:

Post a Comment